УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо

2024-07-05 3312 0

Хуулийн дагуу УИХ-д 10 буюу түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж, УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх эрхтэй болдог. Үүний дагуу МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг, АН-ын бүлгээс Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарын товч намтрыг танилцуулбал:

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
  • 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
  • 2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
  • 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25