Б.Пүрэвдагва: АН-ынхан сонгогчдын саналыг авах зорилгоор удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна

2024-06-28 2680 0

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэлсэнтэй холбогдуулан МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж буй хуульч Х.Баасанжаргал нар АН-ынхны зүгээс гаргаж буй хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлээд төрийн сонгуулийг шударга явуулахыг санууллаа.

АН-ынхны зүгээс мөнгө тараахаас авахуулаад иргэдийн сонголтод нөлөөлөх зорилгоор худал мэдээлэл өгөхөөс авахуулаад, сонгогчийг шахалтад оруулах зэрэг хууль бус үйлдлийг хаа сайгүй гаргаж байгаа аж. Эдгээр нь бүгд баримтаар нотлогдсон мэдээлэл бөгөөд үйлдэл дээрээ баригдсан учраас холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн болохыг дуулгалаа.

Энэ тухайд МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва АН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсээр байна гээд “АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, худал амлалтыг гар утсаар болон мессежээр иргэд сонгогчдод явуулж, иргэд сонгогчдыг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудын саналыг авах зорилгоор “Тэтгэлэгт хамруулна” гэж худлаа амлалт өгсөн үйлдэл гарлаа.

Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас иргэдэд 150 мянган төгрөг тарааж байгаад мөн үйлдэл дээрээ баригдаж, баталгаажлаа.

Мөн АН-аас IV тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг энэ сарын 27 буюу өчигдөр зах, худалдааны төвүүдээр өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж өгч байгаад мөн л үйлдэл дээрээ баригдсан. Энэ үйлдлийг бид бичлэгээр баримтжуулан авч, холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн. Энэ сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт “Аав ээждээ өгөөрэй, АН-ыг дэмжээрэй” хэмээн АН-аас 300 мянган төгрөг уутанд хийж айлуудад тараасан зөрчил илэрлээ. Түүнчлэн “Таныг саналаа хэрхэн өгч байгааг ажиглаж, харж, хянаж байгаа шүү” гэх мэтээр иргэдийг дарамт шахалтад оруулах, сонголтод нь нөлөөлөх үйлдэл хэрээс хэтэрч байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд заавар өгөхдөө “АН-ыг дугуйлаараа” гэж нөлөөлөхөөс авахуулаад автомашинаар хүн зөөх үзэгдэл маш их гарч байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагт дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, бүлэглэж багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа. Тийм учраас эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагад өгч ажиллаж байна” гэлээ.
Эцэст нь АН-ынхныг төрөө дээдэлж, ард түмнээ хүндэлж сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Б.Амармэнд: Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан галын улмаас хүн бэртэж гэмтээгүй

Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ.

2024-11-18

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14