Наадмын тасалбар, зөвшөөрлийг долоодугаар сарын 1-ээс худалдаална

2024-06-27 3195 0

Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил  80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байгаа аж. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулах юм байна.

Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж буй аж.

Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.

Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөж буй аж. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06