Х.Нямбаатар: Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг хар зах шиг болгохгүй, гутал хувцас заруулахгүй

2024-06-26 3187 0

Хотын дарга Х.Нямбаатар: Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна Нарантуул 1, 2-ыг авч ирэхгүй, харин монгол өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлнэ гэлээ.

 Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Хоол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн. Өмнөх жилүүдээс ялгаатай нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ хоол хүнсний 177 асрыг дэлгэхээр бэлдсэн. Өмнөх жилд өөрсдийн стандартын шаардлага хангасан, хангаагүй асраар иргэдэд үйлчилдэг байсан бол нийслэлийн захирагчийн ажлын албанаас нэгдсэн асрын зохион байгуулалтыг хийсэн. Худалдаа эрхлэгчдэд зориулж нийтдээ 65 асрыг бэлдсэн.

Хувиараа худалдаа эрхлэгчдэд зөвшөөрөл олгохгүй. Өөрөөр хэлбэл, төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хар зах шиг болгохгүй. Гутал, хувцас зарах зөвшөөрөл олгохгүй.

Тиймээс хувиараа худалдаа эрхлэгчид цэнгэлдэх рүү ирж улсын баяр наадмын үеэр хоорондоо зөрчилдмөөргүй байна.

Цагдаагийн байгууллага үүн дээр хяналт тавьж ажиллана. Энэ жил наадмаараа наадсан шиг наадъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02