Тусгаарлалтаас гарсан иргэн бусдын паспорт ашиглан хот руу нэвтрэхийг завджээ

2020-03-28 953 0

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад гарсан нэг эмэгтэй өөр хүний паспорт ашиглан Улаанбаатар хот руу нийтийн тээврээр орж ирэхийг завдсан хэрэг гарчээ. Тухайн иргэнийг ОБЕГ, ЦЕГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран тусгаарлалтад оруулсан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Нарангэрэл COVID-19-ийн талаарх ээлжит мэдээлэл хийх үеэрээ хэлэв.

Тэрээр “Энэ мэтчилэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ, бусдыгаа, цаашлаад эх орноо эрсдэлд оруулах үйлдэл гаргахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэсэн юм. 

Уг иргэнд ямар хариуцлага тооцох тухай сэтгүүлчийн асуултад тэрээр “Зөрчлийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Гамшгийн тухай хуулиар тодорхой арга хэмжээ авах хуулийн заалттай” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07