Аварга С.Мөнхбат: Би энэ жилийн наадамд зодоглохгүй, яагаад гэвэл…

2024-06-24 1933 0

Улсын аварга С.Мөнхбат сонгуульд нэр дэвшигч нэгэн улстөрчийн сурталчилгааны ажилд оролцох үеэрээ энэ жилийн наадмаар барилдахгүй гэдгээ хэлсэн байна. Тэрбээр “Би энэ жилийн наадамд барилдахгүй байя гэж бодож байгаа. Гэхдээ надад бэртэл гэмтэл байхгүй. Бэлтгэлийн хувьд өндөр түвшний бэлтгэл алга.

Тавын даваанд тахим буулгаад нутгийн дүүгээ үнсээд байвал хэдэн ч жил үнсэхээр байна. Гэвч ингэх шаардлагагүй гэж бодож байна. Аварга хүн ард түмнээ хүндлээд, баясгаад наадамд гарах нь мэдээж гоё. Гэхдээ үзүүр, түрүү булаалдах сэтгэл зүйгүй бол, хүмүүс ч тэгэж харахгүй бол барилдаад хэрэггүй. Би гурван хүүтэй. Бөх болгоно гэж бодож байгаа. Тиймээс аав нь унаж харагдаад, хэн нэгнийг үнсэж явуулаад байвал муухай” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19