С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн этгээдийг олжээ

2024-06-20 1839 0

С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн үйлдлийн тухай АН-аас “Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан соёлын үнэт зүйлсийг эвдэж, гэмтээх үйлдэл бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул шалгуулна” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олсон тухай “Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07