НҮБ анх удаа саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаар бага хурал зохион байгууллаа

2024-06-20 1648 0

Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурал Австрийн нийслэл Вена хотноо болж, дэлхийн улс орнуудын сансрын агентлагуудын тэргүүн нар, сансрын нисгэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөлөгчид оролцлоо.

Ирэх арван жилд Сар луу илүү олон нислэг үйлдэх төлөвтэй байгаа тул эдгээр хөтөлбөр тогтвортой байх нь чухал ач холбогдолтой болохыг НҮБ-ын Сансар огторгуйн асуудал эрхэлсэн газар (UNOOSA) бага хурлын үеэр онцлон тэмдэглэв.

Тус хуралд БНХАУ-аас санаачлан, хэд хэдэн улс орон, байгууллагын боловсруулсан шинжлэх ухааны туршилтын хөтөлбөр болох Олон улсын сарны судалгааны станцыг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан орнуудын төлөөлөгчид, түүнчлэн НАСА-гийн “Артемисийн хэлэлцээр”-т нэгдсэн орнуудын төлөөлөгчид оролцож, сарны судалгааг эв найрамдалтай, тогтвортой явуулах, мөн хамтран судлах нийтлэг арга зам, тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцжээ.

UNOOSA-ийн захирал Аарти Холла-Майни бага хурлын үеэр мэдэгдэхдээ “Энд хүрэлцэн ирсэн хүн бүр манай гаргийн цорын ганц дагуулыг хамгаалахыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. “Сансрын уралдаан” эсвэл хуваагдмал сансрын орон зайг бий болгох бодлогоос илүүтэй Сарыг судлах асуудлаар зөвлөлдөж, зохицуулах тал дээр олон улсын зөвшилцөл нэмэгдэж байна” гэлээ.

Тэрбээр Саран дээрх үйл ажиллагааны тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд сонирхогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхийг уриалсан байна.

ВЕНА, 2024 оны зургаадугаар сарын 20 /Xinhua/. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02