Мадрид спорт цогцолбороо цогцос хадгалах зориулалтаар ашиглана

2020-03-27 976 0

Дэлхий дахинаа коронавируст халдвар буюу “Covid-19”-ийн нөхцөл байдал хүнд байна. АНУ-д л гэхэд нэг хоногийн дотор  11 192 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 66 мянгыг давж, нас барагсдын тоо нэг мянгад дөхлөө. 2020.03.26-ны байдлаар.

Түүнчлэн Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа Испани улсад сүүлийн 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн нь нийт нас баралтаар Хятад улсыг ардаа орхиж байна.

Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа ба тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх үзүүлэлт болж байна. Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нөхцөл байдал хүндэрсний улмаас Мадрид дахь морг болон чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй болсон тул спорт цогцолбороо цогцос хадгалах зориулалтаар ашиглах гэж байгаа тухай мэдээллийг ЭМЯ-аас хийсэн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа хэлэв.

Халдварын тоогоор тэргүүлж буй улс орнуудын мэдээлэл /2020.03.26/


Манай мөнхийн хөршүүдэд ч нөхцөл байдал хүндхэн байна. ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдэн 840 болсон ба нас барагсдын тоо нэмэгдээгүй гурав хэвээр байна. Одоогийн байдлаар ОХУ-ын 56 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 18 бүс нутагт шинээр халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс Москва хотод хамгийн их буюу 546 халдвар бүртгэгджээ. Тус улсад гуравдугаар сарын 2-ны өдөр анхны халдвар тээгч бүртгэгдсэн юм.

Харин Хятад улсад сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын дийлэнх нь гадаадын улс орнуудаас ирсэн иргэд байгаа учир тус улс өнөөдөр /2020.03.27/-өөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү хилийн хоригт транзит визтэй болон Хонгконг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй гадаадын иргэд хамаарахгүй юм байна. Хятад руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад улсын иргэд, тэдгээрийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа гэнэ.

Ням гарагаас эхлэн Хятадын иргэний нислэгийг удирдах газар шинэ хязгааарлалтын журам хэрэгжүүлэхээр болжээ. Уг журамд зааснаар, Хятадын бүх авиа компани гадаадын нэг улсаас нэг хотын чиглэлд долоо хоногт ганц удаа нисэх, нислэгийн суудал нь 75 хувиас хэтрэхгүй дүүргэлттэй байх, гадаадын авиа компани бүр долоо хоногт нэг удаа Хятадын ганцхан хотын чиглэлд нислэг үйлдэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. З.Нарантуяа нь эдийн

2024-11-08

Холимог тулааны ДАШТ-ий анхны медальтан төрлөө

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга ш

2024-11-08