Мал аж ахуйн салбарт анх удаа 70 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

2024-06-14 1576 0

Өнгөрсөн өвөл, хаврын зуднаас сургамж авч, Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3778 хоршоо шинээр байгуулагдаж, 180 мянган  малчин өрхийн 38,464 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна.

Үүнээс 1051 хоршооны 4000 малчны 144 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлт арилжааны 8 банк дээр судлагдаж байна. Харин 632 хоршооны гишүүн 1946 малчны 70 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гарчээ. Нийт 38 тэрбум төгрөгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангийн хамт олон шийдвэрлээд байгаа аж.

Энэ нь сүүлийн 30 жилд мал аж ахуйн салбарт анх удаа хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Статистик тоо баримтаас харвал нийт хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь нь Улаанбаатарт, үлдсэн 20 хувь нь аймгийн  төвд гардаг ажээ. Мал аж ахуйд байтугай сумд хөрөнгө оруулалтын зээлгүй 30 жил явчихаж.

Нийт хөрөнгө оруулалтын зээлийн тавхан хувь нь ХАА-н салбарт ордог бөгөөд тэр таван хувийн 90 хувь нь тариаланчдад очдог байв. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтыг  ийнхүү мал аж ахуй руу чиглүүлж,  эдийн засгийн томоохон салбар мал аж ахуйд анх удаа 70 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдлээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан манлайлан хэрэгжүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10