Уруулаар шинжихүй: Цорвогор уруултай хүмүүс маш өглөгч байдаг

2020-03-26 1638 0

Зузаан уруултай хүмүүс

Голдуу хариуцлагатай байдаг. Та тэдэнд ямар нэгэн ажил даалгавал тэд тун сайн чадварлаг гүйцэтгэнэ гэсэн үг. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй. Тэд тун шийдэмгий бөгөөд аливаа асуудлыг хялбархан шийдчихдэг. Мөн хүмүүсийг удирдлагандаа байлгаж, юуг яаж хийх талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж, зааж зөвлөх дуртай. Энэ бол тэдний төрөлхийн араншин.

Цорвогор уруултай хүмүүс

Маш өглөгч. Өглөгийн эзэд л гэсэг үг. Тэд бусдад юм өгөх тун дуртай бөгөөд тусламжийн гараа сунгахад байнга бэлэн байдаг. Уншиж байгаа зүйлээ түргэн ойлгож чаддаг ой сайтай сэргэлэн хүмүүс. Мөн тэд маш эмзэг сэтгэлтэй. Тиймээс тэдэнд юу хэлэх гэж байгаагаа сайн бодоорой. Хатуухан үг хэлчихвэл эерэгээр бус сөргөөр тусгаж авах гээд байдаг гэмтэй.

Нимгэн уруултай хүмүүс

Юу хүсч байгаагаа, түүнийгээ яаж авахаа сайн мэддэг. Тэд аливаа зүйлд маш хянуур болгоомжтой ханддаг. Ажиллаж байхдаа өөр юманд сатааралгүй зөвхөн хийх ёстой зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Аливаад хашир, хянамгай байдал нь зарим үед тэднийг ганцаардуулдаг. Санаа бодлоо төдийлөн ил гаргаж, бусадтай хуваалцдаггүй. Мөнгөө дэмий зүйлд үрж, хүнд гар тэнийлгэх дургүй харамч улс байдаг.

Дээд уруул нь нимгэн, доод уруул нь зузаан хүмүүс

Маш идэвхтэй. Дайчин чанартай байдаг. Хүнд, хэцүү ажлыг цааргалж, хойш тавьдаггүй, нийгмийн ажилд тун идэвхтэй оролцдог. Тэд алдар нэрэнд дуртай. Санаа зовох зүйлгүй сайхан амьдарч, ажилдаа амжилт гаргахыг үргэлж тэмүүлдэг. Мөн өөрсдийн гэсэн хатуу үзэл баримтлалтай бөгөөд зөвхөн өөртөө л санаа тавьдаг. Хааяа бусад хүмүүсийн сонирхлыг асуулгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг.

УРУУЛАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ

Мэдрэлийн олон төгсгөл, судсууд уруулын гадаргад ойр байдаг тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад төрхөнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх олон хүчин зүйл байдаг

Жишээ нь: Гөлгөр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хөхөлбий уруул нь зүрх судас, уушигны өвчтэй байгааг илэрхийлж байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн өнгө зүс засдаггүй.


ТАНЫ УРУУЛ ХУУРАЙШИЖ ОМГОЛТООД БАЙНА УУ
Уруулын арьс маш нимгэн, тос, хөлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.

УРУУЛ ХАТАХ ШАЛТГААН

Уруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд өртөмтгий байдаг. Бодисын солилцооны алдагдал, В болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагардаг. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ өвчин тусдаг.

УРУУЛЫН БУДГАА СОНГОХДОО АНХААРАХ ЗҮЙЛ

Зарим үед уруулын захаар комедон хэмээх батгатай төстэй зүйл гардаг. Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар юм. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалагийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хөнөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ өртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтээс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байхад илүүдэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж АВАРГА боллоо

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-1

2024-04-20

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30