Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүний дахин бүртгүүлэх боломж өнөөдөр дуусна

2024-06-02 1935 0

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, СЕХ-оос доор дурдсан шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан  154 хүний дахин бүртгүүлэх боломж өнөөдрөөр дуусгавар болно.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн байна.

Тэднээс 17 нь нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргажээ. Мөн СЕХ нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Шалтгааныг дурдвал,

  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;
  • Хуульд заасан баримт бичиг дутуу 63;
  • Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;
  • Нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;
  • Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;
  • Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигч байна.

СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүсийг нам, эвслийн харьяаллаар нь авч үзвэл МАН-аас гурав, АН-аас нэг, “Үндэсний эвсэл”-ээс зургаа, ХҮН намаас 10, Монгол хүний төлөө намаас нэр дэвшсэн 26 хүн байгаа юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль өгөх иргэдийн насны ангилалд хуваан танилцуулсан юм. Нийт санал өгөх насны 2238360 иргэн байгаа бөгөөд үүний

  • 355533 нь 18-25 насны,
  • 536079 нь 26-35 насны,
  • 521594 нь 36-45 насны,
  • 390942 нь 46-55 насны,
  • 434212  нь 56 ба түүнээс дээш насны иргэн байна.

Ангиллаар нь авч үзвэл 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355533 хүн, харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна. Тэд санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19