Амьдрал бэлэглэсэн ТУС

2023-03-03 1038 0

Завиар загас­чилж гэр бүлээ тэжээ­дэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ.

Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов. Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цусгүй мэт цайсан байв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа.

Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ.
-Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийн амийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.

Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнгө зассан А.Адъяасүрэн бүсгүй

Парламентийн харц булаам эмэгтэй гишүүдийн нэг бол А.Адъяа­сүрэн. Гишүүнээр сонгогдсон даруйдаа “хи

2023-03-19

Итали, Германы хөгжөөн дэмжигчдийн хооронд томоохон мөргөлдөөн боллоо

Италийн Неаполь хотын төвд орон нутгийн “Наполи” болон Германы “Айнтрахт” багийн хөл бөмбөгийн хөгж

2023-03-16

“Худалдагч охин” кино “Алтан дугуй” цом хүртлээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” 29 дэх кино

2023-03-09