Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо

2024-05-27 2498 0

АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртлээ. Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь Алмата-2022) алтан медалиа, мөн ДАШТ-ий дөрөв дэх медалиа ийн гардлаа.

Насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) Монголын анхны тамирчин боллоо.

Энэ сарын 21-нээс зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02