“Но-той ногоон”-ыг хяналтын үзлэгт хамруулахад 100 автобусаас ердөө 1 нь л тэнцжээ

2024-05-22 2334 0

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд

  • Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар;
  • Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.

АТҮТ-ийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 100 автобус хамруулснаас 1 нь тэнцэж, 99 тэнцээгүй байна. 94 автобус гэрлийн байдлаар, 71 нь утаа, найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй ба тухайн автобуснууд утааны дээд хязгаараас хоёр дахин их байсан нь дахин шинжилгээгээр нотлогджээ.

Мөн худалдан авах гэрээнд евро V хөдөлгүүртэй их багтаамжийн автобус авахаар тусгасан боловч ногоон автобусууд евро II хөдөлгүүртэй ангилалд хамаарах үндэслэлтэй байгааг шинжээчид хэлэв.

Үүнээс гадна үйлдвэрийн нөхцөлд технологийн шаардлага хангаагүй будсан, арал дээрх мэдээллийг засварласан байх магадлалтай гэнэ. Автобусны хойд хаалганы дээд баруун булангийн будаг, дээд шилний гагнаасыг бохир хийсэн. Автобуснуудын цонхыг 0.5-1 см-ийн зайтай хийсэн. Хөдөлгүүрийн зай завсрыг барилгын хөөсөөр битүүлсэн. Доод хэсгийн эд ангийг овоорсон, урссан байдалтай будсан. Будах ёсгүй эд ангиуд руу будаг шүршсэн. Шалгалтын явцад VIN код буюу арлын дугаар гишгүүр дээр байрласан байгаа. Стандартын дагуу арлын дугаар нь автобусны урд хаалганы дээд хэсэгт байрлах ёстой байдаг” хэмээн танилцуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15