Бурхан багшийн их дүйчин өдөр буюу энэ сарын 23-нд бүх нийтээр амарна 

2024-05-21 2347 0

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарна.

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, гэгээрч хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн  өдөр давхцдаг. Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Хамгийн сүүлд 2019 онд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Шинийн 15-ны өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг. Иймд хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10