Пратек Гупта: “Бид уулчдын цогцсыг суурь бааз руу буулгаж, эх орон руу нь илгээх төлөвлөгөөтэй байна”

2024-05-20 1701 0
Дэлхийн дээвэр Эверестийн оргилд далайн түвшнээс дээш 8848 м өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч, хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсон билээ. Харамсалтай нь уулчид зорьсон зорилгодоо хүрч Эверестийн оргилд гарч чадсан ч буух явцдаа амь эрсэдсэн.

Талийгаачдын цогцсыг ууланд үлдээхгүй, буулгаж ирэхээр “Adventure Sports Cover 360” даатгалын компани “8K Expeditions” компанитай хамтарч ажиллаж байгаа юм байна. Эх орон руу нь хэрхэн илгээх талаар талийгаачдын ар гэр, Монголын консулын газартай хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, тус компанийн төлөөлөл Пратек Гупта “Бид цогцсыг суурь бааз руу буулгаж, эх орон руу нь илгээх төлөвлөгөөтэй байна” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07