Салхин цэцэг өвчний тохиолдол өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсжээ

2024-05-17 3052 0

2024 оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр дурдсан хугацаан дахь халдварт өвчний нөхцөл байдлыг мэдээлсэн юм. Салхин цэцэг өвчний тохиолдол эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн бол цусан суулгын тохиолдол 49.4 буюу хоёр дахин нэмэгдсэн байна. 

Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог.

Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай.

Салхин цэцэг өвчний халдвар намар, өвлийн улиралд элбэг байдаг.  Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гараад 5 хоногийн турш вирусийн халдварлах чадвар хэвээр байдаг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгын дархлаа үүснэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22