Оросын татварынхан Стивен Сигалын дансыг битүүмжилжээ

2020-03-26 1799 0

Оросын татварын алба өнгөрсөн 2-р сарын 29-нд Холливудын од Стивен Сигалын дансыг битүүмжилжээ. Тэрээр 2016 онд Оросын иргэншилтэй болсон билээ.

Энэ битүүмжлэл нь Оросын нутаг дэвсгэрт байх банкууд дахь алдарт жүжигчний бүх дансыг хамаарчээ. Манай улсын “хүргэн” болох Стивен Сигал нь 2019 оны орлогын тайлан тооцоог татварын албатай одоо болтол хийгээгүй гэнэ. Энэ тухай өмгөөлөгч болон эхнэрээр нь дамжуулан олон удаа сануулж мэдэгдсэн ч Оросын татварын албыг ийнхүү “үл ойшоожээ”. Үнэндээ хүргэн хүү санхүүгийн ихээхэн хүндрэлтэй яваа аж.

Сарын өмнөхөн Америкийн татварын албанд 375 мянган долларын төлбөр торгууль төлөхөөр болсон. Үүнийг төлж барагдуулаагүй байхад хоёр дахь эх орон нь болох Орос татвараа нэхэж гарчээ. Дашрамд сонирхуулахад Оросын иргэний үнэмлэх дээр манай хүргэнийг “Стивен Сэмюэлович Сигал” гэж бичсэн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10