АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД

2024-05-13 1429 0

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас цагаачлалын бус виз мэдүүлэгчид DS-160 визийн маягтын дугаараа баталгаажуулах шаардлагатайг мэдээлжээ.

Тодруулбал, 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн DS-160 визийн маягтын баркодын дугаар нь цаг товлох профайл дахь баркодын дугаартай ижил байх шаардлагатай болж байна. Хэрэв мэдээлэл зөрвөл визийн ярилцлагын товлосон цаг цуцлагдах юм.

Үүнээс сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хамгийн багадаа долоо хоногийн өмнө хийхийг зөвлөж байна.

  1. https://portal.ustraveldocs.com/?language=English… цахим хаяг руу нэвтрэх
  2. Профайл дээрх баркодын дугаараа DS-160 маягтын баркодын дугаартай ижил болгон шинэчлэх

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол АНУ-ын Элчин сайдын яамны харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаар болон support-mongolia@ustraveldocs.com цахим шуудангаар холбоо барих боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06