“Европын өдөрлөг”-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

2024-05-09 1429 0

Энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 11-ний өдөр 11:00-18:00 цагт Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ жил Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа юм.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулан, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэхээс гадна Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Европын Холбооны асраар зочилж, боловсролын Эрасмус+ тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, төгсөгчидтэй уулзаж зөвлөгөө авах боломжтой.

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 70 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Түүнчлэн Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн турш урлаг соёлын хөтөлбөр тайзнаа үргэлжлэх бөгөөд Унгараас зорин ирсэн уран бүтээлч, Don Turito, Magnet brain, the Royal Heartaches хамтлагийн тоглолт багтаж буй юм.

Эрасмус+ тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар нийтлэлийг энд дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10