Олон улсын хамтарсан баг манай улсад хавдрын хяналтын үнэлгээ хийхээр ажиллаж байна

2024-05-09 1118 0

Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийхээр болсныг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Тодруулбал ЭМЯ-ны урилгаар Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан баг хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирсэн байна.

Уг ажлын хүрээнд олон улсын багынхан тавдугаар сарын 7-нд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт очиж, эмнэлгийн удирдлагуудтай хавдрын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл солилцжээ. Мөн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцахаас гадна хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн онош зүйн тасгуудад ажиллаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24