Эмчлүүлэгч иргэнээс хууль бус төлбөр хураамж шаардвал ЭМДЕГ-т мэдэгдээрэй

2024-05-08 1271 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулах, нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргасан байна.

Уг мэдэгдэлд “ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед амбулаторийн тусламж, үйлчилгээнд хууль бус нэмэлт төлбөр иргэнээс авч тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэнэ үү. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах” тухай дурдсан байна.

Эмчлүүлэгч иргэнийг гаднаас эм, тариа авч ирэхийг шаардвал ЭМДЕГ-т мэдэгдэхийг уриалав

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24

ЭМДЕГ: Иргэд бодит эрэлтэд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ

Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжру

2025-11-21