М.Бадарч: “О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье, Ард түмэнд баатар болох гэж попроод яахав”

2024-05-07 974 0

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, бэлдмэл хэрэглэсэн нь шинжилгээгээр баталгаажсан учир түүнийг буруутай гэж үзсэн билээ. Харин М.Бадарч шүүх хуралд өөрөө оролцон, допингийн төрлийн бодис, бэлдмэл огт хэрэглээгүй гэдгээ хэлсэн. Тодруулбал, Шүүх хурлын үеэр хурал даргалагч улсын арслан М.Бадарчаас “Та допинг хэрэглээгүй гэж байгаа. Гэхдээ хориотой бодис та өөрөө хүсэж биш санаандгүй байдлаар таны биед орсон байж болох уу. Тийм бол танд ямар нэг хардалт байна уу” хэмээн асуухад “Миний уусан эм, бэлтгэлийн уурагт ямар нэгэн бодис агуулагдаагүй. Тиймээс би допинг илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хувь хүний хувьд хардалт байгаа. Тавын даваа эхлэхийн өмнө надад 800 сая төгрөг амлаад даваагаа наймаалцахыг санал болгосон. Би тэр хүмүүсийг хардаж байгаа. Учир нь, би тэр саналаас нь татгалзсан. Мөн би өөртөө эргэлзэж эсвэл допинг хэрэглэсэн байсан бол тэр мөнгийг нь аваад хэвтчихнэ шүү дээ” хэмээн хариулсан.

Энэ үйл явдлын дараахан аварга О.Хангай өөрийн цахим хуудаснаа “Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх” хэмээн бичсэн.

Түүний энэ үйлдэл М.Бадарчид эмзэг туссан бололтой “О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНХ-ийн шинжилгээнд өгчих. Шээс сольсон байна уу, үгүй юу гэдэг нь нотлогдоно шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугатаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ. Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Ард түмэнд баатар болох гэж попроод яахав” хэмээн хариу өгчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх сарын нэгнээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчино

Өнгөрсөн хоёрдугаар сард НИТХ-аас  тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өө

2025-01-29

Э.Бат-Үүл Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын зөвлөхөөр ажиллана

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын зөвлөхөөр а

2025-01-27

Трамп Путинд АНХААРУУЛГА өгөв

Дональд Трамп сонгуульд өрсөлдөж эхэлсэн цагаасаа л хэрвээ дахин ерөнхийлөгч болох юм бол Украины да

2025-01-23