Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж АВАРГА боллоо

2024-04-20 1886 0

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга болсон байна.

Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд ийн түрүүлж байна. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02