Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

2024-04-18 2090 0

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцууллаа.

Орж буй өөрчлөлтөөс онцолбол их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон байна. Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгоно гэсэн үг юм.

БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:

-“Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь  сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо байсан хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагаа ижил байлгана.

Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүй. Жил бүр босго оноог шинэчилнэ. Зарим мэргэжил дээр өмнөх оноог нь барьж болно. Заримыг нь нэмнэ. Харин бууруулж болохгүй” гэв.

Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн их, дээд сургуулиудын мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатайгаар тогтоогдсон байна.

Их, дээд сургуульд элсэх босго оноо

зураг

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08