Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлажээ

2024-04-13 2226 0

Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарласан байна.

Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1.23, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Монгол улсын засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор Ховд аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар угалз 7, тэх 27, зэрлэг гахай 12 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдаа зарлажээ.

Дуудлага худалдаанд оролцох босго үнэ Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна. Тодруулбал, 1 угалз 22.000.000 төгрөг, 1 тэх 1.060.000 төгрөг, 1 зэрлэг гахай 5.690.000 төгрөгөөр үнэлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10