Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

2024-04-12 1751 0

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд сонгох бол бусад  48 гишүүнийг нам, эвсэлд сонгогчдын өгсөн саналаар хуваан суудал хуваарилна.

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэйгээс 26 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор Аудитын Ерөнхий газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.  Одоогийн УИХ-д МАН, АН, ХҮН гэсэн гурван нам суудалтай бөгөөд бусад намаас 10 хүрэхгүй нь идэвхжиж ажилладаг.

Дөрвөн жил “унтсан” намууд  сонгуулиар гэнэт идэвхжиж байгаа нь сонгуулийг холимог системээр явуулах гэж байгаатай  холбоотой.

1992 оноос хойш  УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Үүний ганцхан нь буюу 2012 оных л холимог тогтолцоогоор явагдсан. Үлдсэн нь жижиг болон томсгосон тойрог бүхий мажоритор системээр явагдсан. Харин энэ удаа холимог тогтолцоогоор сонгуулийг явуулахаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэсэн босго тавигдсан бол, 74.2.3-т “Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.4-т “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан.

Өөрөөр хэлбэл,  нийт сонгогчдын дөрвөн хувийн санал  авсан нам,  хоёр нам эвсээд таван хувийн санал авбал,  гурав ба түүнээс олон намын эвсэл долоон хувийн санал авбал тус бүр  нэг суудал хуваарилагдах юм.

2012 оны холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар 28 гишүүнийг пропорционалиар сонгосон бөгөөд 10 нь АН, ес  нь МАН, ес нь МАХН-аас сонгогдож байв.

Сонгуульд эрх баригч МАН, сөрөг хүчний гол нам АН хоёроос жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчээс 15-25 орчим  нь сонгогдох магадлалтай хэмээн  улстөр судлаачид үзэж байгаа. Энэ таамаглалаар бол  жагсаалтын эхний 40 орчим нь дээрх  хоёр намаас сонгогдох бол үлдсэн 8 суудал бусад нам, эвсэлд оногдохоор байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02