Ногдол ашгаа аваагүй бол дансуудаа шалгаж, дараа нь брокерын компанид хандахыг зөвлөв

2024-04-11 1778 0

“Эрдэнэс тавантолгой”  компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд хүсэлтээ гаргах боломжтой.

Ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах аж.  Учир нь, төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэв.

Ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, хүүхдийн мөнгөний данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийж байгаа учраас иргэдийг нэн түрүүнд өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөсөн байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаар мэдээллийг авах юм.

Тиймээс иргэд ногдол ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараа лавлах нь зүйтэй. Гэхдээ ногдол ашгийг арилжааны банкууд олгож дуусаагүй гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20