Хурандаа Н.Мишигдорж: Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлөн шалгаж байна

2024-04-04 2055 0

Цагдаагийн дөрвөн алба хаагч өсвөр насны хүүхэд хүчирхийлсэн хэмээх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлэн шалгаж байгаа. Цахим орчинд гарч буй мэдээллийг харахад цагдаагийн байгууллага алба хаагчдаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэсэн асуулт нэлээд явж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны зарчим бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оноож гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх юм. Цагдаагийн байгууллага энэ зарчмаа баримталж ажиллана. Хэрэв алба хаагчид гэм буруутай гэж тогтоогдвол өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй, тийм боломж ч байхгүй” гэлээ.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Хувь хүний халдашгүй байдал, хохирогч болон холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ бол эмзэг мэдээлэл. Үүнийг ямар нэг байдлаар тараах нь хохирогч болон холбогдогчийн амь нас, эрүүл мэндтэй холбогддог.

Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй гэдэг” гэв.

Хурандаа Н.Мишигдорж “Хэрэг гарсан орон нутагт, хохирсон болон холбогдсон хүмүүсийн овог нэр зэргийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.12.”хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл гэж заасан.

Эдгээр мэдээллийг тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Бид хуулийн хүрээнд мэдээллээ өгч байгаа. ХЭҮК-ын зөвлөмжөөр өсвөр насны буюу насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл ийм харилцаатай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэхийг хориглосон байдаг” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18