Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

2024-03-25 2612 0

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өлгүүрт туслахаар ажиллаж байсан сурагчид тусалжээ. 15 настай сурагч Ислам Халилов, Артем Донсков, Никита Иванов, Вика нар хүмүүсийг гацаанаас гаргахад тусалж, оффисын байраар дамжин аюулгүй гудамжинд хүргэжээ.

Хүүхдүүд эхлээд юу болж буйг сайн ойлгоогүй ч сандран гүйлдэж мухарт орсон хүмүүст Ислам өөрийн нэвтрэх картаар хаалга онгойлгон гудамж руу гарах зам зааж өгсөн байна. Сурагчид хүмүүсийг албаны гарцаар гаргаад дараа нь хүн үлдсэн эсэхийг шалгаж өөрсдөө хамгийн сүүлд гарчээ.

Үзэгчдийн нэг нь буудаж байсан террористыг дайран унагаж, бууг нь авч түүнийг цохин аюулгүй болгоод тэр хавийн хүмүүсийг аварсан байна. Хамгаалагч нар террористын галд хамгийн түрүүнд өртөн хохирсон ч үлдэгсэд нь концертын танхмаас утаан дундуур олон хүнийг гаргаж чаджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10