Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон, АН-ыг зараад дууслаа

2024-03-22 2017 0

АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар мэдээлэл хийх үеэрээ ”АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон, АН-ыг зараад дууслаа. Хэдий болтол ийм байдалтай явах юм бэ” гэдэг яриа АН-ын гишүүд дунд яригдсаар байгаа. ХҮН нам, Шинэ нам, ИЗНН хамтран эвсэл байгуулах гэж байна.

ХҮН нам хотод АН-тай адилхан рейтингтэй байна. ИЗНН улсын дээд шүүхэд дээрээсээ дөрөвт бичигддэг. Энэ эвсэл АН-д сүйрэл авчирна. АН-ын удирдлага үүнийг ойлгох ч үгүй сууж байна. Энэ эвсэл байгуулагдсанаар АН хотод ялалт байгуулах тойргуудаа алдаж эхэлнэ. АН ялах нь бүү хэл хамтарсан засгийн газар байгуулах ч боломж үгүй болж байна.

Уг эвсэлтэйгээ л хамтарсан Засгийн Газар байгуулах байх. АН-ын дарга Л.Гантөмөрийг нэн даруй огцруулж, УИХ-ын 2024 оны сонгуульд ялуулж чадах шинэ даргаа сонгох хэрэгтэй.

АН-ын шинэ дарга УИХ-ын гишүүн байвал зүгээр. О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь нарыг санал болгож байна. АН-ын гишүүд сонгуульд ялахгүй гэдгээ мэдсэн байна, намын анхан шатны байгууллагууд тэг зогсолт хийсэн байна.

АН-ын дэд дарга нар нь хамтарсан Засгийн Газарт орохыг л мөрөөдөж сууна. Нэгэнт ялагдах нь тодорхой юм бол Л.Гантөмөрийг огцруулаад, нэг оролдоод үзье л дээ. Сонгууль болоход 80 хоног дутуу байна. Энэ хугацаанд даргаа солиод шинээр ажиллаад үзье.

АН бол Монголчуудын нам. АН-ын жагсаалт 8 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн. Иймээс нэр дэвших асуудлыг нээлттэй, ил тод болгох хэрэгтэй” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05