Тэтгэвэр, тэтгэмжийг 50-100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

2024-03-20 3808 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ.

Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд төгрөг үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Халамжийн тэтгэврийн тухайд НДС-аас тэтгэвэр авар эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.

16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-ээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10

“Витсамо фрут жүүс” ХХК их хэмжээний химийн аюултай бодис хадгалж байжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар

2026-04-10

“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэ

2026-04-10