Б.Болор: Дэлхийн миссийн тайзан дээр Монгол бүжгээ гурвантаа бүжлээ

2024-03-13 2141 0

71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо амжилттай болж Чех улсын гоо бүсгүй Кристина Пыскова тэргүүн миссээр тодорсон.

Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Болор оролцсон бөгөөд тэрээр дэмжиж байсан бүх хүмүүст баяр талархлаа илэрхийлэн ийн бичжээ.

“Миний хувьд “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцоод шалгаруулалт бүр дээр өндөр үзүүлэлттэй оролцлоо. Авьяас миссийн шалгаруулалтын топ 14-т орж үндэсний бүжгээ гурван удаа дэлхийн тайзан дээр толилуулсан. Топ 14 хэдий ч бүх хүмүүс “Чи жинхэнэ ялагч байсан шүү”, “Монгол гайхалтай байсан” гэж надад тасралтгүй сэтгэлийн үгээ хэлж байлаа. Хамгийн сайхан мэдрэмж нь хүн бүр эх орны минь үндэсний урлаг, өв уламжлалыг миний бүжгээр дамжуулан бахдан биширч, Монголд заавал зочилж энэ өвөрмөц соёлоор аялахыг хүсэж буйгаа илэрхийлсэн мөчүүд байв. Мөн спортын шалгаруулалтын азийн багаас топ 8-т шалгарч, мультимедиа шалгаруулалтад гайхалтай хүчтэй дэмжигч та бүхэнтэйгээ хамтдаа топ 5 оронд багтаж чадсан амжилт гаргалаа. Монгол орны агуу их өв соёл, уламжлал, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхийн тайзан дээр таниулах ажлаа маш хариуцлагатай, амжилттай биелүүллээ. Эх орныхоо бахархал, байгалийн үзэсгэлэнт дөрвөн улирлын онцлогийг харуулж мөн монгол эмэгтэйн эрхэмсэг намба төрх, монгол ахуйг харуулахыг чин сэтгэлээсээ зорьж бүтээсэн танилцуулга бичлэгээ амжилттай хүргэж хамгийн шилдэг бичлэгээр нэрлэгдэж, хүн бүр гайхан биширч ярилцах сэдэв нь болж байлаа. Хүн бүрд олдохгүй ийм гайхамшигтай цаг хугацааг өөрт байгаа бүх чадлаа дайчлан хичээж, маш их зүйлийг сурч, урам зориг авч, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг мэдэрсэн үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүллээ.

Монгол Улсаараа овоглуулсан энэ тэмцээнд жинхэнэ үлгэрийн юм шиг эв нэгдэлтэй өдөр бүр намайг дэмжиж урам хайрлаж байсан монголчууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дэлхийд бид бүгд эв нэгдэлтэй, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдгийг дахин баталж харууллаа. Хайртай аав, ээждээ, ах эгч,  найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садан, “Мiss Mongolia” хамт олон, Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Дэлхийн мисс тэмцээний оролцогч үндэсний ялагч Б.Болор” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19