Өвс тэжээл хүргэх, зам цэвэрлэх зэрэг ажиллагаанд 17 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ

2024-03-11 1898 0

УОК-ын хэвлэлийн хурлын үеэр зудтай байгаа аймгуудад өвс, тэжээлийн тусламж хүргэх, цасанд дарагдсан замыг нээх зэрэгт хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар товч танилцуулав.

Тодруулбал 21 аймгийн хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгө, Гамшгаас Хамгаалах Сан, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Сангийн хөрөнгө оруулалтаар малчин айл өрхүүдэд, өвс тэжээл хүргэх, шатахуун, цасанд дарагдсан замыг цэвэрлэх зэрэг ажиллагаанд 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.

Улсын Онцгой Комиссоос /УОК/ өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 14,000 тонн тэжээл, 850 тонн өвс өгөхөд 14 орчим тэрбум төгрөгийн зардлыг гаргасан байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад 60, сумдад туулах чадвар сайтай 100 машин авч өгөхөд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15