МУГЖ Д.Отгонжаргал Нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорчээ

2024-03-08 1619 0

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонжаргал нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорлоо. Түүний хувьд оны өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ болсон билээ.

Тэрбээр Баянхонгор аймгийн Заг суманд төрж, Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн. 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгсөж, 2007 онд поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “VOICE” хамтлагийг байгуулж, хамтлагийн уран бүтээл туурвиж эхэлсэн.

2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Бээжингийн театр, Хөх хот, ӨМӨЗО гээд дэлхийн олон хот, улсуудад уран бүтээлээ сонордуулж, Монгол Улсын соёл урлагийг дэлхийд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өнгө төрхийг, чадал чансааг нь тодорхойлсоор ирсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07