Барби хүүхэлдэйг 1959 оны гуравдугаар сарын 9-нд АНУ-ын Нью-Йорк хотын үзэсгэлэнд анх удаа олон нийтэд танилцуулж, гурван ам.доллароор худалдаалж байжээ. Харин эдүгээ дэлхийн хамгийн алдартай хүүхэлдтэй болж, минут тутамд 100 ширхэг барби худалдаалагдаж байна.
Түүхийн хуудас сөхвөл, барбиг Ruth болон Elliot Handler нарын эхнэр нөхөр хоёр зохион бүтээжээ. Тэд цаасан хүүхэлдэйгээр найзтайгаа тоглох Барбара охиныгоо хараад хүүхдүүд тоглох жижиг хүүхэлдэй бүтээх санаа төрсөн байна. 1959 оны гуравдугаар сарын 9-нд Нью-Йорк хотод жил бүр болдог тоглоомын үзэсгэлэнд Ruth, Elliot Handler нар оролцжээ.
Ингээд Швейцарь руу гэр бүлийн аялал хийхдээ зөвхөн насанд хүрсэн хүмүүст худалдаалдаг Германд үйлдвэрлэсэн Лилли хүүхэлдэйнээс нэгийг худалдан авч, том хүний бяцхан хувилбар хүүхэлдэйнхээ анхны загварыг гаргасан байна. Улмаар Барбара охиныхоо нэрээс сэдэвлэн Барби гэж нэрлэн үйлдвэрлэж эхэлжээ. Удалгүй 1961 онд Барби хүүхэлдүйн найз залуу болох Кен хүүхэлдэйг зохион бүтээж, олон нийтэд танилцуулсан байна.
Дараа нь 1967 онд тэд Francie хэмээх анхны өнгөт арьст Барбиг танилцуулжээ.
Ruth болон Elliot Handler нарын үүсгэн байгуулсан Mattel хүүхдийн тоглоомын үйлдвэр нь Барбинуудаа туранхай, өв тэгш биетэй, цэнхэр нүд, шаргал үстэй бүтээж байжээ.
Энэ нь олон охидыг Барби шиг болох мөрөөдөлд автуулж, Барби шиг байх нь гоо сайхны хэмжүүр мэт ойлголтыг төрүүлж байсан. Ялангуяа өсвөр насны охид үүнээс болж өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал болон анероксия гэх өвчинд автаж байсан учир олон нийтээс ихээхэн шүүмжлэл авчээ.
Ингээд 2016 онд Барбиг өндөр, нам, өргөн, бүдүүн гээд бүх төрлийн биеийн галбиртайгаар, төрөл бүрийн царайтайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Ийнхүү Барбины хувьсал үргэлжилсээр өнөө цагт ирсэн нь Extra Barbie юм. Extra Барбины гол онцлог нь тод өнгө этгээд хэв маягийг хослуулсан бөгөөд Барби бүр өөрийн гэсэн давтагдашгүй, өвөрмөц гадаад үзэмжтэйгээр бүтээгджээ.
Тэртээ 65 жилийн өмнөөс хүүхдүүдийн сэтгэлийг эзэмдэж, хайрыг татсаар ирсэн “Барбиний төрсөн өдөр” тун удахгүй Хан-Уул дүүргийн Имартад болох бөгөөд уншигч та бүхнийг урьж байна.
Хаана: Имарт Хан-Уул салбар
Хэзээ: 2024/03/10
Хэдэн цагт: 12:00 -с
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй