“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд 2022 оноос хойш 59.4 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд ойн салбарт 116.5 тэрбум төгрөг зарцуулна

2024-03-05 1349 0
Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Ойн салбарын үндэсний II чуулган” болж байна.

Энэ үеэр ойн салбарт төсвийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өглөө.

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2024 онд нийт 59.4 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2024 онд ойн салбарт нийтдээ 116.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс:

  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх болон доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгоход ₮45.1 тэрбум
  • Ойн газарт ₮1.5 тэрбум
  • Сум дундын ойн анги ₮5.1 тэрбум
  • Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар ₮24.3 тэрбум
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд ₮40.5 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн ойн салбарыг 14 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжиж ажиллаж байгаа аж.

Гадаадын зээл, тусламжийн тухайд: 

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 200 сая юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болжээ.
  • Олон улсын байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон хувийн хэвшил арилжааны банк, ашиг хүртэгчдийн 735 сая ам.доллароор аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
  • Мөн Азийн Хөгжлийн Банкны эх үүсвэрээр тариалангийн талбайн ойн зурвас байгуулахад ₮5 тэрбум, Нэгдсэн Үндэстний Байгууллагын эх үүсвэрээр агро ойн аж ахуй байгуулахад ₮13.5 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээний төсөв жил бүр нэмэгдэж байгаа боловч дараах зөрчлүүд гарч буйг онцоллоо.

  • Орон нутгийн Засаг Дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг багаар батлах, орлогын давсан хэсгийг зориулалтын бусаар зарцуулах
  • Орон нутгийн Засаг Дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг хуульд заасан хувь хэмжээнээс бууруулж батлах
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг зориулалтын бусаар зарцуулах 
  • Орлого зарлагын хэмжээг сумдад харилцан адилгүй хуваарилах зөрчлүүд гарсаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18