Улсын арслан М.Бадарчийн гомдол гаргасан шүүх хурал хойшилжээ

2024-02-23 2061 0

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагаас мэдээлэл хийлээ. Тус байгууллага 2017 оноос хойш спортын хэрэг маргааны асуудлыг шийдвэрлэж ирсэн ба дарга Г.Батзаяагийн мэдээлснээр олны анхааралд байгаа улсын арслан М.Бадарчийн гомдол гаргасан шүүх хурал хойшилсон байна.

Энэ тухайд Г.Батзаяа “Манай байгууллага яг одоогоор улсын арслан М.Бадарч, харцага Т.Бэгзсүрэн нарын гомдлыг хэлэлцэж байна.

М.Бадарчийн гомдол гаргасан шүүх хурал түр хойшилсон. Маргааныг шийдвэрлэхийн тулд нотлох баримт цуглуулах хүсэлт тавьсан. 14 бичиг баримт цуглуулахаас зарим нь товлосон цагт ирээгүй. Түүнчлэн Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаадад томилолттой байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өмгөөлөгч авсан тул хэргийн материалтай танилцах хүсэлтээ өгсөн.

Дараагийн шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Оролцогч талуудаас бичиг баримтаа бүрдүүлэх болон дараагийн хурлыг нээлттэй эсвэл хаалттай явуулах уу гэдэг асуудал ч маргаантай байгаа. Шүүх хурлын явцын талаар урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07