С.Амарсайхан: Зуднаар үхсэн малын махыг зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно

2024-02-22 1643 0

Хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-оос мэдээлэл хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Энэ сарын 15-аас Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал буюу улбар шар түвшинд шилжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд, зам нь хаагдсан, одоо болтол холбоо тогтоож чадахгүй байгаа малчин айлууд бий. Тухайлбал, Архангай аймагт сүлжээ барьдаггүй газар амьдардаг 700 гаруй айл өрх байна. Нийт аймгаар нь тооцвол ийм айл өрхийн тоо их гарна. Гэхдээ аймаг орон нутгаас нь зам гаргах, ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоох ажил хийгдэж байна.

Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээлийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумын малчдад хүргэх ажлыг хийж байна. Явуулын мал эмнэлэг ажиллуулж байгаа. Энэ эмнэлэг нь сульдсан малыг эмчлэхээс гадна малын хорогдолтой холбоотойгоор халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлж байгаа.

Өнөөдрөөс эхлээд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өдөр бүр 11.00 цагаас УОК-ын Шуурхай штабаас хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Цасанд дарагдсан айлуудын хот, хашаа хороог цэвэрлэх ажлыг хийж байгаа. Бүх айлын хашаа хороог цэвэрлэж, цасыг нь холдуулах ажил цаашид үргэлжилнэ. Тэгэхгүй бол шар усны үер дараагийн аюул болох эрсдэлтэй.

Өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогдсон байна. Дулаарахаар малын хорогдолтой холбоотой өвчин гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс одооноос айлуудаар явж хорогдсон малыг цуглуулж, булах газраа бөөгнүүлж байгаа. Ингэж цуглуулаад газар булж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид зудад нэрвэгдсэн малын махыг борлуулж буйг хэрхэн хянах талаар тодруулахад Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэх асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хоол хүнсэнд хэрэглэх боломж байхгүй. Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18