Нэг унц буюу 31.1 грамм жинтэй “Хүрээ Майдар” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ

2024-02-22 2059 0

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргажээ.

Тус зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов.

Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн хүрээний сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг Олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг.

“Хүрээ Майдар” зоосны хувьд бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, ultra high relief технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03