“Тавантолгой төмөр зам”-ын албан тушаалтнуудыг ажлын байранд үүсгэсэн асуудлаар нь цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

2024-02-20 1839 0

“Тавантолгой төмөр зам” компанийн зарим удирдах албан тушаалтан, ажилтнуудтайгаа ажлын бус цагаар ажлын байрандаа архидаж, биеэ зүй бусаар авч яваа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараа тухайн ажилтан, албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн тухай тус компаниас мэдээлсэн.

Ажлаас чөлөөлөөд зогсохгүй ажлын байранд үүсгэсэн асуудлаар нь цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас тус компанийн нэр бүхий ажилчдад Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах: Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07