Б.Энхбаяр: Манай хууль хүчнийхэн үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг дээрэмдсэн нь тогтоогдсон

2024-02-14 1332 0
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг дээрэмдсэн гэх асуудал хяналт шалгалтаар тогтоогдсон гэв.

Б.Энхбаяр “Миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14,000 метр квадрат “Ayud tower” гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьжээ. Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн.

Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн. Улмаар энэ асуудлаар шалгалтын Ажлын хэсэг илтгэх хуудас дүгнэлтээ гаргаж, надад танилцууллаа.

Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо.

  • Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов.
  • Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон.
  • Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн.

Энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаа гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байсан. Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан.

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт олон этгээд оролцсон байна. Энэ асуудлаар тухайн компани Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон.

Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон.

Намайг Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай журам гаргаж, тэр хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг тарааж байгаа. Үүнийг хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна.

Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан. Хуулийн байгууллагууд нь өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхааралдаа авч, хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг бүгдийг нь шилжүүлсэн.

10-аад жилийн өмнөх ханшаар бараг 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай асуудлыг хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх боломжтой асуудал тогтоогдоод байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18