Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар иргэдээс санал авч эхэллээ

2024-01-29 1916 0

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийжээ.

Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянга, хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19,1 хувиар өссөн байна. Хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8,4 хувиар өссөн аж.

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдөр хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд сар шинийн баяртай холбоотойгоор цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ гэв. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Та www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой юм. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15