Гавьяат тамирчин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх удаагаа түрүүллээ

2024-01-28 2242 0

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр /2023.01.28/ өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрээр өнөөдөр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа.

Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай башёг өндөрлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02