НӨАТ-ын урамшууллын сугалааны АЗТАНУУД маргааш тодорно

2024-01-23 2094 0

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг маргааш буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг татварын байгууллагаас зөвлөлөө. Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27хувь, Баянхонгор аймаг +20 хувь, Хэнтий аймаг +19хувь, Сонгинохайрхан дүүрэг +15хувь өсөлттэй байжээ.

Өнгөрсөн сард 41.348 хүн азтан болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15