Жилийн хугацаанд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өсжээ

2024-01-23 1986 0
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мөнгөний нийлүүлэлт 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 их наяд төгрөгөөр буюу 26.8 хувь өссөн гэдгийг  мэдээлсэн. 

Уг өсөлтөд төгрөгийн харилцах 40.5 хувь, төгрөгийн хадгаламж 4.5 их наяд төгрөг буюу 36 хувь өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн 17.1 их наяд төгрөг буюу 83.8 хувь нь иргэдийнх, 16.2 хувь нь аж ахуйн нэгжийнх байна.

Харин зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх жилээсээ 23 хувиар буюу 5.1 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наядаар буюу 32.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.

Тэгвэл хувийн байгууллагын зээл 1.3 их наяд буюу 13 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны эцсээр

  • хэвийн зээлийн үлдэгдэл 24.1 их наяд,
  • анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 144 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.3 их наяд төгрөг,
  • чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх жилээсээ 0.6 хувиар өсөж, хоёр их наяд төгрөг болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06