Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч цагаан бээлий, малгай өмсөнө. Цалин 3.4 сая төгрөг

2024-01-17 2240 0
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг даргатай жолооч нарын цалингийн асуудлыг тохиролцсон. Ингэснээр, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна” гэв.

Мөн “Жолооч нар тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа” гэжээ.

Түүний хэлснээр, нэгдүгээр сарын 30 гэхэд нийт 600 автобус хүлээж авах юм байна. Түгжрэл үүсгэх гол шалтгааны нэг  нь автобусны маршрутаа давхцуулах явдал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тодруулбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх гэнэ. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29