Л.Энх-Амгалан: 302 сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг халсан

2024-01-16 2349 0

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд 302 сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг халж орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Эдгээр ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглаж байгаа” хэмээн танилцууллаа.

Одоогоос хагас жилийн өмнө Л.Энх-Амгалан сайд нүхэн жорлонг халах ажлыг нийтдээ 18 аймаг, 267 сумын 853 сургууль, цэцэрлэг, дотуур байранд дөрвөн ээлжээр хийхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдэж байсан юм. Тодруулбал,

  • 1,2-р ээлжид 16 аймгийн 92 сумын нийт 307 объект
  • 3-р ээлжид 17 аймгийн 130 сумын 303 объект
  • 4-р ээлжид 18 аймгийн 92 сумын 243 объект.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10