Х.Нямбаатар: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу бүх агентлагууд нүүнэ

2024-01-15 2529 0

Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нь нүүлгэж байгаа. Энэ ажлын явц хэр байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 1 гэхэд бид нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ.

Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1 гэхэд нүүнэ.

Хангарди ордныг хэрхэх шийдвэр нь аль эрт гарсан. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. Наад талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10